ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Тойм

    Өнгөрөгч даваа гарагт Лалын Левантын улсын зэвсэгт дайчид дэлхий дахиныг сэртхийлгэсэн зүйл хийж АНУ-ын бас нэгэн сайн үйлсийн ажилтанг хөнөөж байгаа бичлэгээ илгээлээ. Цаана нь дахин 14 хүнийг хөнөөхөөр завдаж байгаагаа мэдэгдсэн юм. 

    Өнгөрөгч 10 дугаар сарын 27-нд Хавайн арлын Килауяа галт уул дэлбэрээд байсан ч энэ сарын 10-нд дахин идэвхжиж дэлбэрснээс халуун лав улам хурдтайгаар урсаж тус бүсийн 800 мянган хүн амтай Пахао хотыг бүхэлд нь урсгахад хүрээд байна. 

    Нидерландын Утрехт хотоос холгүй орших шувууны фермд хүнд аюултай шувууны томуугийн өсвөр илэрлээ. Вирусийг тараахгүйн үүднээс фермийн 150 тахиаг бүрэн устгалд оруулсан байна. Мөн хөл хорио тогтоож, шувуутай холбоотой бүх түүхий эдүүдийг устгалд оруулж байна. 

    Өнгөрөгч 7 хоногт  Грекд сургалтын системийг эсэргүүцсэн оюутнуудын жагсаал хоёр дахь долоо дахь хоногтоо үргэлжилж байна. Оюутнуудын жагсаалыг тараахаар цагдаа нар хүч хэрэглэсээр байна. 

    Баруун Африкийн нутгуудаар тархан газар авч дэлхий дахиныг айдаст автуулаад байгаа Эбола вирусээр халдварлагсдын тоо 15 000 хүрээд байна. Туч өвчнөөс болж 5000 хүн амь насаа алдаад байгаа юм. 

    Өнгөрөгч даваа гаратс АНУ-д Холливудын шагнал гардуулах ёслол болж, шагналтнуудаа тодрууллаа. 

    Өнгөрөгч мягмар гарагт АНУ-ын Чикаго хотод агаарын ачаа хүргэлтийн жижиг онгоц осолдож орон сууцан дээр унасан хэрэг гарлаа. Онгоцонд явсын багийнхны талаар мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. 

    Японы Ерөнхий сайд Шинзо Абе энэ долоо хоногт парламентаа тарааж,ирэх сонгуулийг хугацаанаас нь өмнө хийхээ мэдэгдлээ. 

    АНУ-ын баруун мужын Буффало мужид сүүлийн жилүүдэд ороогүй их хэмжээний цас орлоо. Их хэмжээний цас орж, цаг агаарын байдал таагүй байгаагаас 50 нислэг хойшлуулсан байна. Их хэмжээний цас орсоор 2 метр орчим хунгарлаад байгаа бөгөөд, үүний улмаас 10 хүн амь насаа алдаад байна. 

    Өмнөд Солонгосын Куанжу хотын шүүхээс “Севол” хөлөг онгоцыг эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн гүйцэтгэх захирал Ким Хан-сикт 10 жил шоронд хорих ял оноолоо. 71 настай Ким Хан-сикийг “Севол” хөлөг онгоцны багтаамжийг хууль бусаар нэмэгдүүлэх, даац хэтрүүлэн ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгосон хэмээн буруутгажээ.

    Индонези улсын Жакарта хотод их хэмжээний бороо орсны улмаас хот бүхэлдээ үерт автаад байна. 

    Английн нийслэл Лондон хотноо болж байгаа оюутнуудын боловсролын тэтгэлгийн төлөөх эсэргүүцэл хурцдаж эхлээд байна. Тэд сургалтын төлбөрийн нэмэгдэл, боловсролын төсвийг хассан явдлыг эсэргүүцсэн юм.

    Нигерийн зүүн хойд хэсгийн нутаг дэвсгэрт Исламын шашны хэт даврагч Боко Харам бүлэглэл дахин халдлага үйлдэж, олон арван хүний амь насанд хүрсэн тухай албаны хүмүүс болон гэрч нар мэдээллээ. Тус бүлгийн бололтой буутай эрс Борно мужийн Мафа дүүргийн Азаяа Кура тосгоныг түйвээх үеэр дор хаяж 45 хүн амь үрэгдсэн байна

    Исламын улсын зэвсэгт бүлэглэлтэй нэгдсэн Францын иргэд нэгэн дүрс бичлэгийг хийж интернет хуудсаар цацагдаж эхэллээ. Тэд ундны усыг хордуулна гэж сүрдүүлжээ. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй