Шар усны үерийн улмаас Сэлэнгэ аймгийн Дулаанхааны 4 замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн автозамын 32 км /Ерөө сум/, 64 км-т /Хандгайтын үтрэмийн орчимд 110м-ийн урттай/ их хэмжээний эвдрэл үүссэн байна.Тус аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид болон Улаанбаатар зам засвар арчлалт ТӨҮГ хамтран зам засварлах, тэмдэг, хайс хашлага байрлуулах ажлыг зохион байгуулж, арга хэмжээ авч ажиллаж байна.
Иймд уг чиглэлд зорчиж буй жолооч нарыг үзэгдэх орчин хязгаарлагдмал замын тойруу, харанхуй үед явахдаа хурдаа тохируулан болзошгүй аюул, ослоос сэргийлж сонор сэрэмжтэй явахыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт