Морин хуур чуулгыг үүсгэн байгуулсан Ардын жүжигчин Ц.Батчулуун аюулт өвчинд нэрвэгдэж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгааг хүмүүс мэдэж, халуун сэтгэлээр туслан эмчилгээнийх нь зардалд хандив өргөсөн.
Тэрбээр хэд хоногийн өмнө БНСУ-ын Сөүл хотын “АСАН” эмнэлэгт эхний хагалгаагаа амжилттай хийлгэжээ. Хоёр дахь хагалгаа нь элэг солих мэс засал тул Японд хийлгэх шаардлагатай юм. Тиймээс тохирох донор хайж байгаа гэнэ. Эхний хагалгааны төлбөрт эмчилгээнийхээ зардлын 40 орчим хувийг өгсөн байна.
Түүний эмчилгээнд мөнгө дутвал Японы ард түмэн туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн аж. Морин хуурын хоёр чавхдасыг дэлхийн урлагийн тайзнаа эгшиглүүлсэн Монгол түмний хайртай хүүд донор даруй олдож, хурдан эдгэрэх болтугай.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт