БНХАУ-ын Чиндао хотод жүдо бөхийн "Grand-Prix Gingdao" тэмцээн өнгөрсөн лхагва гаригт эхэлсэн. Энэ удаагийн Гран при тэмцээнд 32 орны эрэгтэй 115, эмэгтэй 102 жүдоч оролцож буй.
Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар ОХУ (3 алт, 1 хүрэл), Герман (2+1+1), БНАСАУ (1+0+1) улс тэргүүлж байна. Харин Монгол Улсын тамирчид хоёр хүрэл, хоёр шагналт байраар 15-д эрэмбэлэгдээд байна.Тэмцээний эхний өдөр манай жүдочдоос гурван бөх хүрэл медалийн төлөө барилдсан боловч 48 кг-ийн жинд Г.Отгонцэцэг ганцаараа медаль хүртсэн. Тэгвэл эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар эрэгтэйчүүдийн хүрэл медалийн салхийг хагалж, буухиаг үргэлжлүүллээ.
Г.Отгонцэцэг
О.Ууганбаатар
Г.Алтанбагана
Ө.Дүүрэнбаяр
Тэмцээний сүүлийн өдөр -90 кг-ийн жинд барилдсан “Женко” клубийн тамирчин Г.Алтанбагана хүрэл медаль, +100кг жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин Ө. Дүүрэнбаяр мөнгөн медаль тус тус хүртэв.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт