Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ сарын сүүлийн башё үргэлжилж буй. Башёгийн эцсээр сүмогийн барилдаануудад тавигдсан бооцооны нийлбэр дүнг гаргахад компаниуд 2008 оноос хойш рекорд тогтоох хэмжээний бэлэн мөнгөний бооцоо тавиад байгаа гэнэ.
Гэхдээ мөнгөн дүнг хараахан тодорхой мэдээлээгүй. Харин өмнө нь 2007 оны зургаан башёд 353.5 сая йенийн бооцоо спонсор компаниудаас цуглаж байсан нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Харин энэ жил тухайн мөнгөн дүнгээс илүү өндөр үзүүлэлт гарчээ.
Сүмогийн башёгийн үеэр спонсор байгууллагууд барилдаан тус бүрт 62 мянган йен төлж, компанийнхаа нэр, лого бүхий далбааг дэвжээ тойруулан, үзэгчдэд танилцуулдаг. Энэ жил гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “DHC Corp”, автомашин борлуулагч “Fukuoka Toyota”, сакэ архи үйлдвэрлэгч “Kirishima Shuzo Co” компани нэмэгдээ, бооцоо тавьж эхэлжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт