Хэрэглээнээс гарсан автомашины сэлбэг хэрэгсэл, эд ангиуд, ашиглалтын шингэн зэргийг хүн, байгальд хоргүй байдлаар саармагжуулах, дахин боловсруулах технологийг автомашины ресайкл хэмээн олон улсад нэрлэдэг.
Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монголын автомашины ресайклийн нийгэмлэг хамтран Азийн автомашины ресайкл эрхлэгчдийн 7-р форум (7th Asian Environmental Forum) -ыг өнөөдөр, маргааш зохион байгуулна. Уг форумд автомашины ресайкл хөгжсөн Азийн улс орнууд болон Австрали, Америк, Герман зэрэг улсуудын ресайклийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшил, уг үйл ажиллагааг зохион байгуулдаг төрийн бус байгууллагууд, форум зохиогдож байгаа улсын эрх бүхий байгууллагын албан тушаалтан зэрэг хүмүүс оролцох аж.
Мөн Япон, Солонгос, Хятад зэрэг улсын Автомашины ресайкл эрхлэгч төрийн болон төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийхэн автомашины ресайклийн талаар тухайн улсад хийсэн ажлын тайлан, энэ чиглэлд шинээр бий болсон технологийг сурталчилах бусдад түгээх юм байна.
Уг форумын үр дүнд автомашины ресайклын чиглэлээр шинэ технологийг Монголд нэвтрүүлэх юм.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт