ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үндэсний супер лигийн тоглолтууд улам л ширүүссээр

    Тоглолт №3
    Япон холбон тоглогчийн ухаалаг, уран дамжуулалтууд ордонг шуугиулсаар лигийн нээлтийн тоглолтод “Лидер-ийн залуус “Ирвэс”-үүдийг нэмэлт цагт хожиж, тоглолтын тун сайхан эхлүүлсэн. Талбайд 190 см-н дундаж өндөртэй бүрэлдэхүүнийг гарган тоглох чадвартай залуус бол Өвөрхангайн “Гэгээнхангай Лидер”-ийнхэн байлаа.
    197см өндөртэй Г.Чинбат хоёр номер буюу хамгаалагчийн байрлалд тоглон, эхний өдөр холын зайн таван шидэлтээ байнд тусгаж 21 оноо авсан бол Азийн Оюутны аваргаас хойш самбарын "Ах дүү хослол" хэмээх нэр аваад буй О.Очирбат, Э.Дөлгөөн нар нэрээ батлах мэт 40 самбар авснаар 215 см өндөртэй аварга легионер төвийн тоглогч Gamble-г сэлгээнд суулгасан.

    Тэдэн дээр шийдвэрлэх мөчид оноо авах туршлагатай тоглогч ОУХМ Д.Бат-Орших, олон талын тоглолттой энэ жилийн лигт цахиур хагалж мэдэх Jonathan Blake нэмэгдэнэ.


    Лидерийн эсрэг Спрайт супер лиг, А зэрэглэлийн УАШТ-ий зэрэг чансаа өндөртэй тэмцээнүүдээс "Аварга" хэмээх эрхэм цол дараалан хүртсэнээр Үндэсний супер лигт зүй ёсоор өрсөлдөх эрх нүүр бардам авсан Төв аймгийн “Ургац” баг лигийн анхны тоглолтоо өнөөдөр хийж байна. Тэдний Үндэсний шигшээ багт хүчин зүтгэж явсан Дээд лигийн Тэргүүн тоглогч, ОУХМ Ц.Мэргэн, шилдэг холбон тоглогч Ц.Пүрэвдорж, лигийн туршлагатай тоглогч нарын нэг Т.Мөнхсүлд нар удирдан өрсөлдөх юм.

    “Ургац”-ын бүрэлдэхүүнд гялалзах цаг нь болсон Ганболд,М.Мөнхтөр, Б.Билгүүн гэсэн нуруулаг залуус бий.

    Дээд лигт Шаркс, СБЛ, Буллс зэрэг багийн бүрэлдэхүүнд тоглож байсан эдгээр залуус энэ удаа лигт багийн онооны лидер, хамгаалалтын ноён нуруу, гол роль тоглогчийн үүрэгтэйгээр тоглох болсон нь олон талын тоглолттой, холын зайн шидэлт сайтай Ганболд, Мөнхтөр нарт том боломж олгож байна. Тэд ч шилдэг тоглолтыг үзүүлж үзэгчдийг баясгах нь лавтай. “Ургац”-ын залууст хүч нэмэхээр сагсан бөмбөг өндөр хөгжсөн Словак, Их найман гүрний нэг Английн дээд лиг зэрэг дөрвөн улсын дээд лигт хүчин зүтгэж явсан төвийн тоглогч, NCAA-гийн Alabama University-гийн багийн ахлагч, хамгаалан тоглогч Лхагва гаригт Монголд хөл тавьсан.
    Баасан гаригийн эхний тоглолтоо Энхжаргал эзэнтэй Өвөрхангайн Гэгээн Хангай Лидер” баг, Доржпүрэв эзэнтэй Төв аймгийн “Төв Ургац” багтай хийнэ.

    Тоглолт №4
    Баасан гаригийн хоёр дахь тоглолт Т.Санчираар удирдуулсан Шонхорууд /хуучин Гурвантамир/ Terrance Joyner, Э.Цэвэлдорж нараар ахлуулсан “Ирвэсүүд” багтай тоглож байна. Т.Санчир энэ улиралд анх удаа өөрийн багшийн эсрэг ийн тоглож байгаа юм. Ирвэсүүд бол Т.Санчирын унаган гэж хэлж болох лигийн гараагаа эхэлсэн баг.


    Ц.Цэвэрбал дасгалжуулагч Т.Санчирын эсрэг хэрхэн тоглохыг хамгийн сайн мэдэх хүн.  Түүнийг хамгаалах арга, тактикийг энэ удаа хэрхэн хэрэгжүүлэх нь тоглолтыг тун сонирхолтой болгох нь тодорхой. Т.Санчирын хувьд тэдний тоглолтыг мөн сайн мэднэ.

                                                 Дасгалжуулагч Ц.Цэвэрбал

    Урд эгнээний тоглогчдыг өөрийн хамгаалалт, самбараас ойсон "хогны" бөмбөгийг түүн багтаа ашигтай байдал үүсгэн, дундын зайн найдвартай шидэлтийг гүйцэтгэдэг Дорж-Арилд, дөрвөн номерийн байрлалын тоглогчийн гол давуу тал дундын зайн шидэлтийг найдвартай гүйцэтгэх чадвартайгаа нотолсон Үлэмж, нуруулаг холын зайн шидэлтийг өндөртэй хувьтай гүйцэтгэдэг Чадраабал, Э.Цэвэлдорж болон Пак багшийн удирдлагад лигийн гараагаа эхэлсэн туршлагатай холбон тоглогч Б.Баярбат, лигийн хамгийн хурдтай тоглогч гэж нэрлэж болох Оюунбаатар зэрэг экс Халлелуяачууд тэдэнд бий.
    Шонхоруудын легионер Mancy ордныг шуугиулж, үзэгчдийн сэтгэл догдлолыг дээд цэгт хүргэх өндөр чадвартай тоглогч гэдгээ нээлтийн тоглолтод Монголд дөнгөж газардаж сэлгээнээс гарч тоглосон хэдхэн минутад харуулж баталсан. Шонхорын холын зайн найдвартай тоглогч Даваажав, шигшээ багийн гишүүн Цэрэнбаатар, Цэнгүүнбаяр болон Дархантөгс, таван номероос бусад бүх байрлалд тоглох чадвартай универсал тоглогч Гансүх, Монголын "Bruce Bowen" Төмөр зэрэг баг тоглогч тэдэнд бий. Азийн шилдэг найм, сагсан бөмбөгийн түүхэнд тод өнгөөр бичигдэх ах нарынхаа залгамж халааг залгах олон сайн залуу тоглогчийн өрсөлдөөн улам л  ширүүссээр.

     Г.Золзаяа
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй