ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Канад Украинд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ

    Хоёр улсын төрийн өндөрлөг уулзалтаараа Украинд олгох зээлийн талаар тохиролцжээ. Зээлийн хэмжээ тодорхойгүй байгаа ч эхний ээлжинд 200 сая америк доллар олгохоор болсон байна. Түүнчлэн Украйнаас дүрвээд байгаа дүрвэгсдэд хүнс, эмнэлгийн бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн зэргийг илгээхээр болжээ.

    Энэ талаар мэдсэн даруйдаа ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Рябков яаралтай мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ Орост нэмж авсан Канадын хориг арга хэмжээг судалж үзэх ба энэ хүлээн зөвшөөрөх аргагүй арга хэмжээг зүгээр өнгөрүүлэхгүй гэсэн байна.  

    Канадын эрх бүхий хүмүүс Орост хориг арга хэмжээ авсан нь Украйны Ерөнхийлөгч Петр Порошенкогийн айлчлал дөхөж байгаатай холбогдуулан зүгээр л"дүр исгэж байгаа явдал.  Канад улс ОХУ-д хориг тавьж буруу үйлдэл хийж байгааг бид анхааралдаа авч хариуг нь удахгүй барих болно хэмээн ОХУ-н  Гадаад хэргийн сайд мэдэгджээ.

    Ийнхүү ОХУ-д Европын холбооны улсуудаас тавьсаар байгаа хориг арга арга хэмжээнүүд Оросыг шахамдуулж байгаа ч ОХУ-ын зүгээс энэ бүхэнд дарагдахгүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй