ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    АНУ-ын Буффало мужид ихээхэн хэмжээний цас орсон билээ. Гэсэн ч цаг агаарын байдал дахин муудаж, далайн хар шуурга ч дэгдээд байна.  Тус мужид их хэмжээний цас орсны улмаас амь үрэгдэгсдийн тоо хоёроор нэмэгдэн 10 хүрчээ. 

    Сирийн ерөнхийлөгч Башар Асадын эсрэг тэмцэгчид дахин агаарын дайралт хийж гэм зэмгүй олон хүний амь насыг хөнөөв. 

    Индонези улсын Жакарта хотод их хэмжээний бороо орсны улмаас хот бүхэлдээ үерт автаад байна. 

    Английн нийслэл Лондон хотноо болж байгаа оюутнуудын боловсролын тэтгэлгийн төлөөх эсэргүүцэл хурцдаж эхлээд байна. Тэд сургалтын төлбөрийн нэмэгдэл, боловсролын төсвийг хассан явдлыг эсэргүүцсэн юм.

    Нигерийн зүүн хойд хэсгийн нутаг дэвсгэрт Исламын шашны хэт даврагч Боко Харам бүлэглэл дахин халдлага үйлдэж, олон арван хүний амь насанд хүрсэн тухай албаны хүмүүс болон гэрч нар мэдээллээ. Тус бүлгийн бололтой буутай эрс Борно мужийн Мафа дүүргийн Азаяа Кура тосгоныг түйвээх үеэр дор хаяж 45 хүн амь үрэгдсэн байна

    Исламын улсын зэвсэгт бүлэглэлтэй нэгдсэн Францын иргэд нэгэн дүрс бичлэгийг хийж интернет хуудсаар цацагдаж эхэлжээ. Тэд ундны усыг хордуулна гэж сүрдүүлжээ. 

    АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жое Байден пүрэв гарагийн орой Киевт хүрэлцэн ирсэн тухай мэдээлжээ. Тэрээр Украины эрх баригчидтай уулзаж, ярилцах юм байна. 

    Барак Обама АНУ-ын цагаачлалын системийг шинэчилнэ хэмээн мэдэгдлээ. 

    Ардчилсан Солонгосын ерөнийлөгч Ким Жон Ун ОХУ-д айлчилж магадгүй. Мөн ОХУ Умард Солонгосоор дамжуулан Өмнөд Солонгос руу нүүрс, байгалийн хий болон цахилгаан эрчим хүч экспортлохоор талаар хэлэлцэнэ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй