Chuck Lamb гэх нэртэй 47 настай энэ эр үхэж тоглох дуртай. Тэрээр 2005 оноос өөрийн цахим хуудастаа үхсэн мэт янз бүрээр авахуулсан зураг, видеогоо байрлуулж олон нйитэд цацах болсон байна. Түүний энэ этгээд хоббиг эхний жилд л гэхэд 32 сая хүн үзжээ.

Лондоны өмнөд хэсэгт амьдардаг энэ эр зурагтын дэлгэцээр ямар ч хамаагүй аргаар багтах хоббитой нэгэн. BBC, ITV, Channel 4 and Sky News гэх мэт сувгуудын олон нийтийн газарт бэлтгэсэн дүрсэн дундаас түүнийг олж харж болно.

Жилийн өмнө ажлаасаа халагдсанаас хойш Reed Sandridge өдөр бүр 1 хүнд 10 ам доллар бэлэглэдэг хоббитой болжээ. Удалгүй тэрээр ээжийнхээ араас буян үйлдэхээр шийдэж 1жилийг ӨГӨХ ЖИЛ болгож ажилгүйдлийн тэтгэмжээсээ 10 доллар бэлэглэх ажлаа эрчимжүүлж эхэлсэн байна. Тэрээр уулзсан хүн бүрийнхээ тухай мэдээллийг өөрийн блогтоо нэмж оруулдаг.

10 настай Austin Siok үхрээс ялгахын аргагүй адил мөөрч чаддаг. Тэрээр хэн сайн мөөрч чадах вэ гэдэг тэмцээнд оролцож тэргүүн байрыг эзэлжээ. Гэртээ өдөр шөнөгүй мөөрч байдаг энэ хүү анх цэцэрлэгт байхаасаа мөөрч эхэлжээ. Тэрээр тэмцээнд түрүүлээд 1000 доллар үхрийн өмсгөл хожсон байна.

Голландын 46 настай нэгэн эр сүүлийн 20-иод жил янз бүрийн өнгө, хэмжээтэй шахмал эмүүдийг цуглуулжээ. Тэрээр 2400 ширхэг эмээр цуглуулгаа баяжуулсан бөгөөд баялаг цуглуулгыг нь хүмүүс андуурч идчих вий гэж ихэд санаа зовдог гэнэ.

Тайванийн 71 настай тэтгэвэртээ гарсан Li Zongxiong өөрийн тээврийн хэрэгслүүдийн их биеийг тэр чигт нь буддын шашны сургаалиар дүүргэжээ. Тэрээр бага боловсролтой бөгөөд өөрийнхөө хоббиг автомашины шивээс гэж нэрлэсэн байна. Түүнд одоо нэмж "шивээс" хийх машин байхгүй байгаа ч түүний ач хүү өвөөдөө "шивээс" хийх том талбайтай автобус авч өгөхөө амалсан байна.
Яг л бар шиг харагдах энэ амьман бол тэжээвэр нохой. Хятадад сүүлийн үед амьтадыг өөр амьтаны дүрд тоглуулах ажил ихэд дэлгэрээд байгаа аж. Үүнийг хобби болгосон олон хүн байдаг бөгөөд амьтадын үсийг хайчилж, будаж янзлахдаа тэд сурамгай.

Галзуу хулганад суухаас айдаг нэгэн байхад түүнд дурласан нэгэн ч бас бий. 78 настай Питсбургт амьдардаг эр өдөрт 90 удаа галзуу хулганад суудаг байна. Тэрээр1959 оноос хойш амьдралынхаа туршид 4000 удаа суужээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт