2014 оны дундуур германы инженерүүд нисгэгчгүй, бага оврын нисдэг тэрэг бүтээсэн явдал нь энэ оны хамгийн шилдэг шинжлэх ухааны нээлтүүдийн нэг болоод байгаа юм. Энэхүү бичил нисдэг тэргийг GPS-ийн тусламжтай удирдах бөгөөд минутанд 2,4 км хурдлан 130-150 метрийн өндөрт нисэх хүчин чадалтай ажээ. Тус нисдэг тэргийг үйлдвэрлэсэн даруйд Германы DHL хүргэлтийн компани хот дотороо агаарын хүргэлт хийхэд ашиглаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 24 оронд ашиглаж эхлээд байгаа юм байна. Түүнчлэн жижиг оврын нисдэг тэрэг нь удирдлагатай учраас зарим орнуудад гэмт хэрэг мөрдөхөд ашиглаж байгаа бөгөөд, гэмт хэргийн сүлжээ, оргон зугатааж байгаа этгээдүүдийг илрүүлэхэд ихээхэн дөхөм үзүүлж байгаа гэнэ. Энэхүү төхөөрөмжийн AFF гэж нэрлэжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт