ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Дэлхийн мисс-2014” Лондон хотноо эхэллээ

    Их Британийн нийслэл Лондон хотноо зохиогдох “Дэлхийн мисс-2014” тэмцээнд оролцох Монголын гоо бүсгүй Т.Батцэцэг өнөө өглөө тус улсад газардлаа. Тэрээр онгоцны буудлаас шууд миссийн тэмцээнд оролцож буй бүсгүйчүүдийн байрлах зочид буудалд очин байрлажээ. Өнөөдрөөс эхлэн дэлхийн орон орны гоо бүсгүйчүүд маань 24 өдрийн турш өрсөлдөж 12 дугаар сарын 14-нд эцсийн шалгаруулалт болж ялагчаа тодруулах юм. Энэ өдрийн арга хэмжээ, 2014 оны дэлхийн миссийг шалгаруулах торгон мөчийг “UBS” телевиз Монгол орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.

    “Дэлхийн мисс-2014” тэмцээн 24 өдрийн турш үргэлжлэх хугацаандаа “SOCIAL MEDIA AWARDS” хэмээх шагналын эзнийг тодруулдаг уламжлалтай. Энэ нь олон нийтийн сүлжээгээр хамгийн их “Like” буюу санал авсан мисс гэсэн тусгай өргөмжлөл юм. Өнөөдрийн байдлаар харахад хамгийн их “Like”-ийг Филиппины гоо бүсгүй аваад байна. Хэр их “Like” авснаар нь оролцогч орнуудын гоо бүсгүйчүүдийг дор жагсаалаа.

    1. Филиппин – 271к
    2. Тайланд – 213к
    3. Непал – 186к
    4. Энэтхэг – 135к
    5. Индонези – 77к
    6. Мексик – 64к
    7. Малайз – 63к
    8. Парагвай – 52к
    9. Вьетнам – 43к
    10. Перу – 35к
    11. Монгол – 26к

    Монголын гоо бүсгүй Т.Батцэцэг одоогоор 26 мянган Like авч 11 дүгээрт явж байна. “Дэлхийн мисс-2014” тэмцээн өнөөдрөөс ийнхүү албан ёсоор эхэлснээр та дэмжиж буй гоо бүсгүйнхээ төлөө “Like” дарахыг хүсвэл дэлхийн миссийн цахим хаяг руу ороорой. Тэнд орон орны гоо бүсгүйчүүдийн цахим хуудас байгаа. Монголынхоо оролцогч гоо бүсгүй Т.Батцэцэгийг дэмжиж Like дарах бол энд дарна уу?

    Хамгийн их Like цуглуулсан гоо бүсгүйг шалгаруулж “SOCIAL MEDIA AWARDS” шагналыг гардуулахдаа дэмжигчдээсээ авсан Like-ийг нь тухайн оролцогчийн улсын нийт хүн амын тоотой харьцуулж хардаг ажээ. Тэгэхээр Монголын мисс Т.Батцэцэгт энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх боломж нээлттэй юм. Монголд 600.000 фэйсбүүк хэрэглэгч бий гэсэн судалгаа байдаг. Хэрвээ эдгээр хүн бүр өөрийн фэйсбүүк хуудаснаасаа Like дарахад Монголын мисс Т.Батцэцэг энэ шагналын эзэн болно. Цаашлаад “Дэлхийн мисс-2014”-т өндөр амжилт гаргах боломж бүрдэнэ. “Лондон-2012” олимпийн үеэр хамгийн их цахим сэтгэгдэл үлдээсэн орноор гуравхан сая хүнтэй Монгол Улс тодорч шуугиан тарьж байлаа. Энэ удаа ч гэсэн Лондонд дахин нэг шуугиан тарья. Монголчууд олуулаа байхдаа хүчтэй гэдэг. Монголынхоо мисс Т.Батцэцэгийг дэмжээрэй. “Дэлхийн мисс-2014” тэмцээний талаарх шинэ мэдээллийг дор бүр нь манай сайт хүргэх болно.

                            Ж.Ангараг  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй