ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Эрдэнэдрийлинг Ригс” зургаа дахь хожлоо авав

    Супер лигийн өчигдөр явагдсан эхний тоглолт, лигийн III байранд яваа “Эрдэнэдрийлинг Ригс” болон VII байранд яваа “ТЛЖ-13” багийн хооронд болов. Тоглолтын эхний хагаст багуудын легионер тоглогчид ихэнх оноог авсан. “Эрдэнэдрийлинг Ригс”-ээс хоёр дахь тоглолтодоо оролцсон Дэн Хэдли 16 оноо, Маркус Скиннер 14 оноог эхний хагаст авав. Харин “ТЛЖ-13”-ын легионер болох Д.Андре Браун 14 оноо, Кендрик Блэк 10 оноог авсан юм. Ингэснээр эхний хагас 49:43-аар Ригсийн давамгайллаар өндөрлөлөө.


    Тоглолтын III үе  ийм байдлаар үргэлжилсэн. Ригсийн легионер тоглогч Дэн Хэдли энэ өдөр сайн тоглож, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. Ингэснээр III үед 72:68-аар Ригс давамгайлсан. Харин тоглолтын IV үе илүү сонирхолтой өрнөсөн. Ригсийн холбогч Б.Батжавхлангийн гоё оролтууд үзэгчдийг шуугиулж байлаа. Тэрбээр энэ үед 11 оноо, мөн Дэн Хэдлигийн хамгаалалт, шидэлт амжилттай болж, 11 оноог авсан. Мөн энэ үед олон гоё үзүүлбэрүүд болж, Скиннер, Браун нар ээлж дараалан слэм данк хийсэн. Гэхдээ энэ үед Эрдэнэдрийлинг Ригс эсрэг багаасаа 11 оноо илүү авсан. Ингэснээр 106:91-ийн харьцаатай “Эрдэнэдрийлинг Ригс” зургаа дахь хожлоо авлаа. Тэднээс Дэн Хэдли холын зайнаас дөрвөн удаа амжилттай довтолж, 36 оноо, Б.Батжавхлан 28 оноо, Маркус Скиннер 21 оноогоор багаа тэргүүлжээ. Харин “ТЛЖ” баг найм дахь хожигдлоо хүлээв. Тэднээс Кендрик Блэк 27 оноо, 13 самбар, Д.Андре Браун 23 оноо, 10 самбар, А.Гансүх 21 оноо, 14 самбар авчээ.

                                                                                                                     Г.Золзаяа

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй