Монгол, ОХУ-ын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагийг Чита хот болон Агийн тойрогт ирэх сарын 13-20-нд зохион байгуулах юм байна. Мөн энэ үеэр "Бизнест хил хязгаар үгүй" бизнес, эдийн засгийн форумыг давхар зохион байгуулах юм байна. Чит хотод 12.15-12.17-нд, Агийн тойрог 12.18-12.19-нд болох дээр үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байгаа ажээ. Амур муж, Алтай хязгаар, ОХУ-ын ХАҮТанхимын Эдийн засгийн хөгжлийн хэлтэс, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чит хот дахь МУ-ын зүүн бүсийн суурин төлөөлөгчийн газар, Монголын Инноваци Хөгжлийн Төвөөс хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн яармагт Амур, Якутаас бизнесийн төлөөлөгчид оролцоно.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт