Өнгөрсөн тавдугаар сард алсын замд гарсан “Морьтон Монгол” төслийн залуус 10394 км зам туулан аяллаа өндөрлөж, хаалтын ажиллагаагаа маргааш Тэрэлж дэх “Хаадын Хаад” цогцолборын морин паркад хийхээр Өмнөговь аймгийн Гурван тэс сумаас өнөөдөр хүлгийн жолоо нааш заллаа.
Тэднийг сургуулийнх нь удирдлага, оюутнуудаас гадна, нутгийнх нь зөвлөл, морьтой аялал сонирхогчид, мөн аав ээж, ах дүүс, найз нөхөд, нутгийн зон олон нь угтаж авахаар зэхэж байна. Тэд замдаа адал явдал болоод олон сонирхолтой зүйлтэй таардаг тул аяллынхаа тухай өдрийн тэмдэглэл хөтөлдөг. Сүхбаатар аймгын Дарьганга суманд очиход ганга нуур захаараа хөлдсөн ч чуулсан хунгийн сүрэг буцаагүй байжээ.
Энэ нутгийн уугуул Монгол Улсын Манлай уяач Ч.Гансүх аялагчдад өөрийн адуун сүргээсээ хайртай унаган хүлгээ бэлэглэсэн байна.
Тэдний холын зам туулсан адуун сүргийн дунд Монгол Морины тэсвэр тэвчээр, туулах чадварын гайхамшгийг харуулсан ганц хүлэг бий Тэр хүлэг Монгол буурал билээ.
Энэ морь эх орноо бүтэн тойрсон анхны хүлэг боллоо. XIII зууны үеийн морьтон баатруудын туулсан замыг XXI зууны Монгол залуус дахин давтан морин дэлэн дээр 188 хоног туулан, 15 аймгийн 88 сумын нутгаар мориор ийн тууллаа.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт