ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ч.Сайханбилэг 28 дахь Ерөнхий сайд боллоо

    УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Чимэдийн  Сайханбилэгийг олонхийн саналаар томиллоо. Хуралд МАН-ын гишүүд ирээгүй бөгөөд хуралд 44 гишүүн оролцсоноос Г.Уянга, Х.Баттулга нараас бусад гишүүд дэмжсэн  санал өгөв.

    Монгол Улсын Ерөнхий сайдад шинээр томилогдсон Ч.Сайханбилэг чуулганы хуралдаанд гишүүдэд хандаж үг хэлсэн бөгөөд энэ үеэрээ шинэ Засгийн газар 3-н зүйлд гол анхаарлаа хандуулж ажиллана. 1-т Эдийн засаг, 2-т Эдийн засаг, 3-т Эдийн засаг  гэв.

    Одоо улс төрөө хойш тавьж, ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болсон. Долларын өсөлтөд сар бүр 100 сая ам.долларын дарамт үзүүлдэг шатахууны асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Бид тамын тогооны үлгэрээ орхиж, төр засгийн бодлогоор үндэсний том компаниудаа дэмжиж гаргах цаг нь болсон хэмээн тэрээр хэллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй