
ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт манай улсад ирж, холбогдох албаныхантай уулзжээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад хэлэлцээр албан ёсоор дууссаны дараа тодорхой мэдээлэл өгнө гэдгээ хэлсэн юм.
Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр байгуулах болсон энэ үед манай улсын шатахууны дийлэнхийг хангадаг "Роснефть” компани ямар хэлэлцээр хийж байгаа нь сонирхол татаж буй. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “Роснефть" компани манай улсад салбараа нээж магадгүй аж. Учир нь тус компани зах зээлийн үнээс хямд өртгөөр шатахуун борлуулах салбараа манай улсад нээх талаар урьд нь хоёр ч удаа хүсэлт гаргаж байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт