Сингапур улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дунд энэ сарын 15-нд Дарвуулт завины 15 дугаар цомын төлөө уралдаан тэмцээн зохион байгуулахад Элчин сайдын яамны хамт олон оролцож XII байр эзэлж, Өмнөд Хятадын тэнгист Монгол Улсын төрийн далбааг мандуулжээ.
Жил бүр болдог уг арга хэмжээнд тухайн улсын ДТГ-ын тэргүүн болоод ЭСЯ-ны ажилтнууд дарвуулт завины спортын багтай хамтран хүч, хурд, чадвараа шалгаруулдаг уламжлалтай.Дипломат, бизнесмэн, үндэстэн дамнасан корпорациудын удирдлагуудыг нэгэн дээвэр дор цуглуулдаг энэ тэмцээнд 34 орны дипломат төлөөлөгчийн газрын хамт олон авьяас билгээ уралдуулан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлжээ.
Арга хэмжээнд Элчин сайд Б.Дэлгэрмаа, ЭСЯ-ны ажилтнууд DHL компанийн хамт олонтой нэг баг болж оролцсон байна. Тэмцээнийг Бразил Улсын ЭСЯ, Чанги дарвуулт завины клубээс хамтран зохион байгуулсан аж. Airbus Helicopters, DHL, Shenton Wealth Holdings, Cosmosteel, CBMM зэрэг компани спонсороор ажиллаж, хүндэт зочноор Сингапур Улсын Батлан хамгаалах яам, Үндэсний хөгжлийн төрийн сайд Эрхэм Мохамад Малики Бин Осман оролцон шагнал гардуулжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт