ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Япончууд Асашёорюүгаас жийрхэж байна

    Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж энэ сарын тэмцээн үзэхээр Японыг зорих аж. Японы Сүмогийн холбооныхон Асашёорюүг сүмогийн ертөнцөд хуруу дүрүүлэх тун ч дургүй байна. Сүмогийн холбооны нэгэн ажилтан Японы хэвлэл мэдээллийнхэндээ “Монголын сүмочид Асашёорюүг ирнэ гэж ярихыг сонслоо. Өнгөрсөн жил Д.Дагвадорж тэмцээн үзэхээр Кюүшюүд ирэхдээ Сүмогийн холбооныхныг их сандаргасан. Тэрбээр хэдийгээр ёкозүна ч гэлээ сүмогийн дэвжээнээс зодог тайлсан тул одоо гадны хүн. Бөхчүүдийн хувцас сольж, бие халаах өрөөнд хамаагүй орж, ояката нарын үгийг ер ойшоож тоодоггүй. Харүмафүжиг түрүүлэхэд тэр зөвшөөрөлгүй шууд л дайраад орсон. Озэки Точиазүма ояката дохён дээр ана мана өрсөлдөж явсан тулдаа зогсоох гэж оролдсон ч Асашёорюү түүнийг хүн гэж тоолгүй муухай аашилсан” хэмээн алтан хошуу өргөсөн байна.

    Их аварга “Монголын үлэмж биет” хэмээн нэрлэгдээд байгаа Ичиножёо буюу А.Ичинноровыг дэмждэг. Намрын тэмцээний үеэр Асашёорюү түүнийг “Энэ бацаан ёкозүна болно шүү. Японд ёкозүна төрөх магадлал улам бүрхэг болж байна даа” гэж жиргэсэн нь  япончуудад таалагдаагүй. Тэд одоо Асашёорюү Ичиножёод элдэв мэх, барилдааны арга заагаад өгчих вий гэж ихэд айж байгаа гэнэ.

                                                             Харүмафүжи

    Ичиножёо

     

                                                        

                                                                                                               Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй