Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу ирэх ням гаригт тохиох гэж буй. Ойд зориулан өнөөдөр МУИС-ийн хичээлийн II байрны “А” танхимд эрдэмтэн, судлаачид “Дундад зууны монголчуудын амжилтын үндэс” сэдвээр лекц уншиж байна.
Энэ сарын 23-ны 10:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол, 10:40 цагт Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол тус тус болно.

Өдрийн 11:40 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг дэлхийд нэртэй эрдэмтэн, академич Х.Намсрайд гардуулна.

Төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд 13:00 цагт болж, хүчит 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд 14:00 цагт эхлэх юм.



Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт