Дэлгүүр хэснэ гэдэг ихэнх эрчүүдийн хувьд шүдний, толгойны, булчингийн ер нь л бүх төрлийн өвчин байх нь элбэг. Тэгвэл Шанхай дахь Global Harbour их дэлгүүрт тун өвөрмөц шийдлийг санал болгожээ.
Эхнэрүүд нь дэлгүүр хэсэж, хөлийнхөө улыг эргэтэл алхаж байх хооронд нөхрүүдээ компьютер тоглоом бүхий бүхээгт “хадгалж” байж болох аж. Өнгөрсөн долдугаар сард танилцуулсан “Нөхөр хадгалах бүхээг” хэмээх энэхүү шилэн хоргоны дотор тухтай сандал, цаг нөгцөөх хуучны компьютер тоглоом зэрэг бий.
Гэхдээ энэ бүхээг зөвхөн нөхрүүдэд зориулсан биш учраас хөл нь ядарч, бага зэрэг амрахыг хүссэн хүн бүр чөлөөтэй ашиглаж болно. Үүгээр зогсохгүй ямар ч төлбөр төлөх шаардлагагүй аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт