
Саяхан олон нийтийн сүлжээнд Улс орны эдийн засаг хүнд, иргэдийн амьдрал ядуу байхад Хууль зүйн сайд нь 0101 дугаартай тоноглосон Лексус 570 унаж байна. Төсвийн мөнгөөр ингэж тансаглаж болох уу гэх шүүмжлэл гарсан. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ц.Нямдорж сайдад машинаа зарж улсын төсөвт мөнгийг нь оруулахыг үүрэг болгожээ. Тэрбээр "Ц.Нямдорж сайдыг машинаа буцааж зар аа гэсэн. Зараад төсөвт мөнгийг нь оруулна биз. Цаашид сайд нарын унаа машины асуудлыг эргэж харна гэж бодож байна. Улаанбаатар хотод жижиг оврын бензин бага иддэг машин унаж болно" гэлээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт