МҮОНР-ийн сэтгүүлч, яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор Л.Мөнхтөрийн “Ургацын далай 50 жил” ном хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Уг номыг Монголын радиогийн “Шинэ эрин Радио станц” /ШЭРС/-ын “Шинэ эриний номын сан”-гийн цуврал IV буюу “Ургацын далай 50 жил” нэрээр эрхэлжээ. Уг нэвтрүүлгийг сүүлийн 20 гаруй жил эрхэлж буй сэтгүүлч тэрбээр номдоо нэвтрүүлгийнхээ үүх түүхийг бичсэн байна.
Л.Мөнхтөр
Тэрбээр “Сэтгүүлч хүн бол эрэл олзын ертөнцөд амьдардаг. Миний хийдэг нэвтрүүлэг бол газар тариалангийн бүс нутгаар явж, тэнд байгаа тариаланчдын аж амьдралтай танилцах, сурвалжлах, тэнд болж буй үйл явцыг дэлгэж гаргах үүрэгтэй. Би энэ нэвтрүүлгээ 20 гаруй жил хийлээ” хэмээжээ.
Номын зохиогч 2005 оноос эхлэн газар тариалангийн салбарын алдар суут хүмүүсийн хөргийг “Ургадаг алт” цувралаар өнөөг хүртэл бичиж байгаа. Монголын радиогийн “Шинэ эрин Радио станц” редакци энэ сарын 25-нд “Ургацын далай” нэвтрүүлгийн 50 жилийн ойг тэмдэглэх нь. Сонирхуулахад энэ нэвтрүүлгийн анхны сурвалжлагчаар хүүхдийн зохиолч З.Далхжав, сэтгүүлч Б.Туяа нар ажиллаж байжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт