
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Цэен нарын 34 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ.
Гааль Татварын Ерөнхий газар, Замын -Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчид 2015 оны 5 сараас 2016 оны 4 сар хүртэлх хугацаанд давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хээл хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хээл хахууль өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд Б.Өнөржаргал, Доо.Сүхбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгажээ.
Мөн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчилж, Б.Цэенд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил 8 сар хорих, Б.Оюунчимэгт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил хорих, И.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 4 жил хорих, Т.Мөнхчулуунд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 2 жил 8 сар хорих, Э.Наранбат, Б.Мөнхболд нарт 1 жил, Б.Наранбат, Л.Ариунжаргал, Р.Мөнхзаяа нарт 8 сар хорих ял тус тус оногдуулжээ.
Түүнчлэн М.Энхтүвшинд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 12 сая төгрөгөөр торгох ял, Н.Батжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 10 сая төгрөгөөр торгох ял, С.Оюунсүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан өөрчлөлтийг оруулжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Н.Батжаргал, М.Энхтүвшин нарт зургаан удаагийн давтан үйлдлээр хээл хахууль авсан гэмт хэрэгт нь давж заалдах шатны шүүхээс торгох ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, илтэд хөнгөдсөн хэмээн үзэж, Н.Батжаргал, М.Энхтүвшин нарт оногдуулсан торгох ялыг 2 жил хорих болгон өөрчиллөө.
Харин Б.Оюунчимэгийн нэг үйлдэлд нь хоёр зүйл ангиар зүйлчилсэн нь буруу учир Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 3 жил хорих болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт