ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    140 өрхийн эмнэлэг оношилгооны аппараттай болно

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын  Руйсанса корпораци, Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой хамтран ажиллах санамж бичиг,  эрүүл мэндийн хөтөлбөрийн  гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн ЭМГ-ын дарга Ш.Энхбат, Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Хо У Бин, Монгол дахь Руйсана корпорацийн ерөнхийлөгч Ким Жунш Бүн болон холбогдох албаны хүмүүс оролцсон бөгөөд гэрээ 3 жилийн хугацаатай хэрэгжих юм.
    Санамж бичгийн хүрээнд нийслэлийн 140 өрхийн эмнэлэгт БНСУ-ын Руйсанса корпорацийн буцалтгүй тусламжаар анхан шатны үзлэг оношлогоо хийх аппарат болон дагалдах хэрэгслийг олгохоор боллоо. Энэхүү төхөөрөмж нь шээсний шинжилгээний хариуг  10 гаруй үзүүлэлтээр багцалж гаргадаг бөгөөд цахим системээр дамжуулан хувь хүний эрүүл мэндийн өөрчлөлтийг мэдээлснээр өвчнийг эрт үед нь  илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжоор хангах юм гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй