ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2018 онд хонь жилтнүүдэд юу тохиолдох вэ?

    Хонь жилтний хувьд 2018 оны Нохой жил нэг талаасаа сайн, нөгөө талаасаа муу жил байх төлөвтэй байна. Сайн однууд таны амьдралд туслуулахаар нөлөө бүхий хүмүүсийг тань уруу илгээж, жилийн турш хөгжилтэй, тайван зан төлөвтэй байлгаж, гэрээсээ хол өөр газарт очвоос өөрийгөө хөгжүүлэн амжилтанд хүрэх боломжийг олгох болно. Сайн талууд нь ийм байгаа бол энэ жил таны эрүүл мэнд, хүмүүстэй харилцах харьцаа бага зэрэг таагүй байх шинжтэй байна. Таны хүмүүстэй харилцах харьцаа тун хэврэг байх учраас та аль болох нээлттэй, эерэг бодолтой, даруу төлөв байхыг хичээх нь чухал юм. 

    Эд баялаг

    Арилжаа наймаа хийгчдийн бизнес цэцэглэж, ачтай буянтай хүний хүчээр таны орлого асар ихээр нэмэгдэх болно. Таны цалингийн хэмжээ нэмэгдэх бөгөөд дээд удирдлага болон байнгын үйлчлүүлэгчдийнхээ сайшаал талархлыг хүлээнэ. Та хол байгаа зүйлд хөрөнгө оруулалт хийх аваас ирээдүйд нэлээдгүй ашгийг хүртэх ажээ. Ийм сайхан байхын хажуугаар үг хэлээ цэгнэж, муу санаатай хүмүүсийн амны бай болохгүйг хичээх хэрэгтэй юм шүү. 

    Карьер

    Таны карьер нэлээдгүй өндөрлөгт хүрэх болно. Зугаа цэнгэл, үйлчилгээ болон маркетингийн салбарт ажилладаг хүмүүсийн кареер дэвшин дээшилнэ. Өөрийн авьяас чадвар, удирдах арга ухаанаа ажилдаа бүрэн зориулж чадах аваас таны тушаал дэвших нь тодорхой юм. Хэрэв та байгууллагын дарга бол өөр газарт үйл ажиллагаагаа шинээр нээж, компанийхаа ерөнхий гүйцэтгэлийг өргөжүүлэн шинэ өсөлтийг бий болгох болно. Тааламжгүй одны нөлөөгөөр та хамтран ажилладаг түншүүдтэйгээ муудалцаж мэдэх бөгөөд үүнээс болж тэдэнтэй дайсан ч болж болзошгүй учраас хүмүүстэй харилцахдаа эвийг нэн хичээгээрэй.

    Хайр дурлал

    Ганц бие хонинууд ерөнхийдөө энэ жил ч бас ганцаараа л байх бололтой. Харин үерхэж байгаа хонинууд сэтгэл, халамжаа бүрэн зориулаагүйгээс болж салах магадлал өндөр байна. Гэр бүлээ зохиосон хонь жилтнүүд гэр бүлийн хүнтэйгээ ойлголцохоо больж тусдаа амьдарч болзошгүй. Олон жил ханилсан хүндээ дургүйцдэг болох юм уу хамаатан садны хөндлөнгийн оролцооноос болж нэг нэгэнтэйгээ байнга хэрэлддэг болох төлөвтэй байна. Хэрэв байнга хэрэлдэж маргалдаад болохгүй бол уулзах тоогоо цөөрүүлж харилцаагаа тогтвортой болгохыг хичээгээрэй. 

    Эрүүл мэнд

    Зурхай судлал ёсоор энэ жил хонь жилтнүүд гэр бүлийнхээ ахмад настай гишүүд болон өөрийнхөө эрүүл мэндэд сайтар анхаарах ёстой ажээ. Үүнээс гадна толгой, ходоод гэдэсний өвчнүүд жишээлбэл мэдрэл болон шээсний замын өвчнүүд тусч болзошгүй байна. Эдгээрээс гадна санаандгүй байдлаар осолд орох магадлалтай байгаа тул гарч орохдоо болгоомжтой байхыг зөвлөе. Амьсгалын замын өвчнөөс сэргийлэхээ ч бас мартаж болохгүй шүү.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй