ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Морь жилтнүүдийг 2018 онд юу хүлээж байна вэ?

    Нохой, морь жилүүд нь хоорондоо сайн зохицдог учраас 2018 он морь жилтнүүдэд таатай сайхан жил болж өнгөрөх төлөвтэй байна. Таны өмнө хөгжиж дэвших олон боломж гарч ирэх бөгөөд хүчирхэгжин, нэр алдарт хүрснээр та тушаал дэвших болно. Таны цалин нэмэгдсэнээр та багагүй цамаан загнах шинжтэй. Гэхдээ энэ нь энэ жилийг дуустал та азтай, одтой явна гэсэн үг хараахан биш юм. 

    Эд баялаг

    Та хийж буй ажлаасаа тогтвортой орлого олох хэдий ч гэнэтийн ашиг танд огт орж ирэхгүй байх нь ээ. Хэрэв та оффисын ажил эрхэлдэг бол ажлаа сайн гүйцэтгэж цалингаа нэмүүлэх юм уу эсвэл урамшуулал авна. Санхүүгийн байдлыг хариуцдаг оддын таагүй нөлөөгөөр та олсон орлогоо архи дарс, хүүхэн шууханд үрээд дуусах төлөв ажиглагдаж байгаа учраас танд олсон орлогоо зөв зохистой зарцуулж, яаралтай үед хэрэглэх санхүүгийн нөөцтэй байхыг зөвлөмөөр байна. Бизнес эрхлэгчдийн тухайд гэвэл их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулалт хийхийнхээ оронд хадгалж байх нь өлзийтэй. 

    Карьер

    Хүч чадал, тусламж дэмжлэгийг хариуцдаг од таныг энэ жилийн турш ивээх тул ажил дээрээ өөрийнхөө бодит чадвараа өндрөөр үнэлүүлж, бизнес аяллаар явах юм уу гадаадад суралцаж эсвэл бүр хилийн чанадад цагаачлах боломжтой болно. Товчхондоо гэвэл та хэдий чинээ хөдөлгөөнтэй байна төдий чинээ үр бүтээл, амжилтыг гаргах болно. Үүний зэрэгцээ та ажил дээрээ идэвхи зүтгэлтэй ажиллаж цалингаа нэмүүлнэ. Таны эсрэг худлаа цуу үг дэгдээх боломж өндөртэй байгаа учраас ярихынхаа оронд ажлаа л чанартай сайн хийсэн дээр шүү. Гэрээ хэлэлцээр хийхдээ болгоомжтой байх хэрэгтэйгээс гадна ажлын тань хүмүүс тантай зөрчилдөж болзошгүй. Таны ажилд асуудал үүсч болзошгүй учраас хийж буй бүх зүйлээ зүгээр эсэхийг үргэлж шалган хянамгай байхыг сануулъя. 

    Хайр дурлал

    Ганц бие залуус нь дур зоргоороо зантай эмэгтэйчүүдтэй учирч шинэ харилцааг үүсгэх бол эмэгтэйчүүд нь найз нөхөд болон хамаатан саднуудынхаа тусламжтайгаар сохор болзоонд явснаар хайрын харилцааг үүсгэх боломжтой. Ажил төрөл болон бусад зүйлсээ анхаараад хайртай хүнээ анхаарахгүй байх шинжтэй байгаа учраас хайртыгаа гомдоохгүйн тулд аль болох их цагийг хамтдаа өнгөрүүлээрэй. Үүнээс гадна эсрэг хүйсний жирийн найзтайгаа зүй бус харилцаанд орж мэдэх учраас сэтгэлээ захирч явахыг хичээгээрэй. Харин дурлалаа олсон морь жилтнүүд хэрүүл, үл ойлголцол гарсан тухайн цагт дор дор нь шийдвэрлэж явахгүй бол салж мэдэхээр байна шүү. 

    Эрүүл мэнд

    Эрүүл мэндийн тал дээр төдийлөн сайн зүйл харагдахгүй байгаа бөгөөд гэмтэж бэртэх, цус алдахаас сэргийлэхийг анхааруулж байна. Ажлаа хийхдээ хангалттай амралт аваагүйгээс болж осол гэмтэлд өртөж мэдэхийг од эрхэс сануулж байна. Гадуур гарахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өндөр эрсдэлтэй спортоор хичээллэх хэрэггүй. Амьтанд хазуулах эрсдэлтэй байгаа тул янз бүрийн амьтдаас хол бай. Хэрэв та өдгөө бие давхар байгаа бол ханиад хүрч, урагт муу нөлөө үзүүлэхээс сэргийлээрэй. Биеийнхээ доод хэсэг буюу ходоод гэдэс, эмэгтэйчүүдийн өвчин тусахаас сэргийлэн зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж сэтгэлээ тайван байлгахыг хичээгээрэй. Байшингаа зарж, өөр тийшээ нүүж, шинэ тавилга авч мэдэх тул буян хураах үүднээс буяны үйл хийж эд зүйлсээ хандивлахаа мартуузай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй