ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Английн нийслэл Лондон хотноо оюутны зээл авах эрх болон үнэ төлбөргүй суралцахыг шаардсан оюутнуудын жагсаал болж байна. 

    БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жинь Пин Маори омгийн тэргүүнийг тэдний уламжлалын дагуу хүлээн авч байгаа нь. 

    Афганистаны цэргийн армид дөрвөн амиа золиослогч этгээд халдан орж дэлбэрэлт үйлдэв. 

    Умард Солонгосын удирдагч Ким Жон Үн тус улсын загасны аж ахуйн үйлдвэрлэлт, үйл ажиллагаатай танилцав. 

    АНУ-ын баруун мужын Буффало мужид сүүлийн жилүүдэд ороогүй их хэмжээний цас орлоо. Их хэмжээний цас орж, цаг агаарын байдал таагүй байгаагаас 50 нислэг хойшлуулсан байна. 

    Хонг Конгийн хууль сахиулагчид эсэргүүцэгчдийн мөргөлдөөнтэй тулгарч гал нээсэн хэрэг гарлаа. 

    Гондурасын сураггүй алга болоод байсан мисс бүстгүй эгчийнхээ хамтаар буудуулсан байдалтай олджээ. Тэрээр ирэх сард болох байсан Дэлхийн миссд эх орноо төлөөлөн оролцох байсан юм. 

    Өмнөд Солонгосын Куанжу хотын шүүхээс “Севол” хөлөг онгоцыг эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн гүйцэтгэх захирал Ким Хан-сикт 10 жил шоронд хорих ял оноолоо. 71 настай Ким Хан-сикийг “Севол” хөлөг онгоцны багтаамжийг хууль бусаар нэмэгдүүлэх, даац хэтрүүлэн ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгосон хэмээн буруутгажээ.


    Египетийн ерөнхий прокурорын газраас тагнуулын хэргийн сэжигтнүүд болох ерөнхийлөгч асан Мохаммед Мурси болон “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний өөр 35 лидерт цаазаар авах ял өгөхийг шаардсан байна. 

    Баруун африкийн нутгуудад тархан бүтэн найман сарын турш дэлхий дахиныг цочирдуулсаар байгаа Эбола вирусээр өвчлөгсдийн тоо 15 мянгад хүрсэн талаар ДЭМБ-аас анхааруулж байна

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй