Та хүүхдээ бага байгаа болохоор одоохондоо юм ойлгохгүй гэж бодож болохгүй. Тэднийг дөнгөж үг хэлж оролдох үед тэрнээс ч өмнө баярлалаа гэдэг үгийг хэлж тэдний оюун ухаанд нь автоматаар суулгах хэрэгтэй. Тэд өсөж том болох тусмаа үгийн утга учир үнэ цэнийг нь ойлгож яваандаа чин сэтгэлээсээ хэлж сурах болно.
Та гэр бүлийнхэндээ амттай сайхан хоол хийж өгч уур амьсгал бүрдүүлж өгч чадсан бол хүүхдүүд чинь үүний хариуд ээждээ талархсанаа илэрхийлдэг байх хэрэгтэй. Хүүхдээ нэг л өдөр ээжээ би аягаа угаачихъя гэдэг болтол нь та л хичээх хэрэгтэй шүү. Энэ бол хариу нэхсэн зүйл огт биш юм.
Хүүхдийнхээ гаргасан өчүүхэн төдий амжилт, өөрөө хичээгээд хийсэн ямар ч ажлыг урамшуулж, баярлаж байгаагаа илэрхийл. Аав ээж, гэр бүлийн урмаар тэтгэгдсэн хүүхэд дахин шинийг хийх хүсэл эрмэлзэлтэй болдог.
Та гэрийнхээ хаалга, толь, хөргөгчин дээр хүүхдэдээ талархсан үг бүхий захиа нааж үлдээж бай. Энэ нь хүүхэд тань ирээдүйд хэн нэгэнд бэлэг өгөх эхлэл болж байдаг. Нэг л өдөр таны өрөөнд талархалын захиа наасан байх болно. Баярлалаа гэж хэлэхэд заавал шалтгаан байх албагүй.
Аливаа тэмдэглэлт баяр, төрсөн өдрийг хэзээ ч тэмдэглэхгүй мартаж өнгөрөөж болохгүй. Баяр болгоноор хүүхэддээ дурсамж үлдээж байх хэрэгтэй. Зураг авч, бичлэг хийн эргээд санах дурсамжийг үлдээгээрэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт