
Халдвар авсан ихэнхи өвчтөн Баруун Африкийн Гвиней Либер болон Сьерра Лион улсуудад байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 5420 хүн нас бараад байна. ДЭМБ өнгөрсөн долоо хоногт л гэхэд эболагаар халдварласан тохиолдол даруй 1000-аар нэмэгдсэнээс 700 гаруй нь Сьерра-Лион улсад бүртгэгдсэн талаар мэдээлэв. Тэгвэл тус улс дахь халдвар авсан иргэдийн 13 хувийг хорио цээрийн дэглэмд оруулсан бөгөөд тэдгээр нь өвчний хүнд шатанд шаналж байгаа хүмүүс ажээ.

Албан ёсны тоогоор халдварын идвэхитэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлэгийн ажилчид эбола вирусын халдвар авах нь элбэг тохиолдож байгаа бөгөөд нийт 584 эмч эмнэлгийн ажилчид хавдварласан нь бүртгэгдсэнээс 329 нь амь үрэгджээ.


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт