ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Т.Санчираар гангарсан “Шонхор”-ууд ялалтын салхийг хагалав

    Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн тоглолт өчигдөр эхэлсэн. Энэ удаагийн лигт Баянзүрх дүүргийн “Ханталстын ирвэсүүд”, Төв аймгийн “Төв Ургац”, Говь-Алтай аймгийн “Монторх”, Баянгол дүүргийн “Шонхорууд”, “Хэнтий аймгийн “Хасу Мегаватт Чингис Сити”, Өвөрхангай аймгийн “Гэгээнхангай лидер” гэсэн зургаан баг өрсөлдөж байгаа. Харин лигт “Дорнод Танан гарьд”, “SBL Хасын хүлгүүд”, “Эрдэнэдрийлингс Ригс”, “Харцага” баг оролцохгүйгээ мэдэгдсэн юм. Лигийн тоглолтууд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт СТО-д болно. Гурван тойрог өрсөлдсөний эцэст эхний дөрвөн байр эзэлсэн баг плей-оффт өрсөлдөх эрх авна. Хасагдах шатанд уламжлал ёсоор түрүүлж, дөрөв хожсон нь тэмцээнийг үргэлжлүүлэх эрхтэй болно. Супер лигийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Сэнгүр” брэнд, “Спрайт” ажиллаж буй, Шагналын сан нь 80 сая төгрөг.

    Нээлтийн тоглолт “Инчён 2014” Азийн наадмын шилдэг тоглогчдын нэгээр шалгарсан ОУХМ Т.Санчирыг эгнээндээ нэгтгэсэн “Шонхорууд”-“Монторх” багын хооронд болсон юм. Анхны оноог “Шонхорууд”-ын Төгсцогт авсан. Тэд эхний хагаст өрсөлдөгчөө илт давуу илүүрхсэн. Храин гуравдугаар үеэс “Монторх”-ын довтолгоо, хамгаалалт нь чангарч, тоог тэнцүүлсэн (82:82). “Шонхор”-ууд тоглолтын төгсгөлийг сайн хийснээр 111:97-гоор ялалтынхаа салхийг хагалав.

    Энэ тоглолтод Т.Санчир 26, Дарин Мэнси 24, Э.Цэрэнбаатар 20 оноо авсан бол эсрэг багаас монголчуудын эчнээ танил, анхдугаар лигт “Хүлгүүд”-д, өнгөрсөн улиралд “Гурван тамир”-т хүчин зүтгэсэн Крис Лоусон 35 оноо авлаа.  

    Дараагийн учраа болох “Ханталстын ирвэсүүд”-“Гэгээнхангай лидер”-ийн тулаан үндсэн цагт 91:91-ээр тэнцэж, нэмэлт цагт “Лидер” баг 100:97-гоор хожив.

                                                                                                                        Г.Золзаяа

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй