ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ өдөр Дэлхийн хамгийн өндөр барилга нээгдэж байжээ

     

    • МЭӨ 46 он – Руспинийн тулаанд Ромын удирдагч Юлий Цезарь Титус Лабиенусыг бут цохив.
    • 1642 он – Английн I Чарльз хааны тушаалаар парламентын нэр бүхий гишүүдийг баривчилснаар тус улс иргэний дайны байдалд шилжив.
    • 1649 он – Английн парламентын гишүүдийн олонх нь хаан I Чарльзыг баривчилж, ял хэлэлцэхийг дэмжив.
    • 1762 он – Түүхэнд долоон жилийн дайн гэж алдаршсан Их Британи, Испанийн хоорондох дайн эхлэв.
    • 1771 он – Торгууд хант улсын Убаши хан Рин элсэн цөлийн эхэн дэх Балтын газарт аймаг орноо цуглуулан Зүүн гар нутаг руу нүүх тухайгаа зарлажээ.
    • 1847 он – АНУ-ын зохион бүтээгч Самуэль Кольт өөрийн бүтээсэн гар буугаа анх удаа худалдаанд гаргав.
    • 1854 он – Ахмад Уиллиам МакДоналд уугуул оршин суугчдын нэрээр Самаранг өнөөгийн нэршилээр МакДоналдын арлыг илрүүлжээ.
    • 1865 он – АНУ-ын Нью-Йорк хотын Уолл Стрийт гудамжинд Нью-Йоркын хөрөнгийн бирж байрлахаар болов.
    • 1884 он – Их Британийн социалист хөдөлгөөн гэгдэх Фабианы нийгэмлэг байгуулагдав.
    • 1896 он – Юта муж АНУ-ын 45 дахь муж улс болов.
    • 1948 он – Бирм (Одоогийн Мьянмар) улс Их Британиас тусгаар тогтнолоо зарлав.
    • 1951 он – Солонгосын дайн: Хятад болон Хойд Солонгосын арми Сөүл хотод нэвтрэв.
    • 1974 он – АНУ-ын сенатын танхим Уотергейтийн дуулианыг хэлэлцэж байх явцад ерөнхийлөгч Ричард Никсон уг дуулианыг няцаав.
    • 1990 он – Пакистан улсын түүхэн дэх хамгийн хор хохирол дагуулсан галт тэрэгний мөргөлдөөн болж 307 хүн амиа алдаж, 700 хүн шархдав.
    • 2004 он – Эх дэлхийн нэгдсэн цагаар үүрийн 04:30 цагт өөрөө явагч Спирит хөлөг Ангараг гариг дээр амжилттай газардав.
    • 2007 он – АНУ-ын конгрессын 110 дахь хуралдаанаар төлөөлөгчдийн танхимын даргаар Ненси Пелосиг сонгож тус улсын түүхэнд энэ суудалд заларсан анхны эмэгтэй улстөрч болов.
    • 2010 он- Дэлхийн хамгийн өндөр барилга гэх алдарыг хүртсэн Бурж Халифа албан ёсоор нээгдэв.
    • 1809 он – Хараагүй хүмүүс ашиглах боломжтой цагаан толгойг үндэслэгч Льюй мэндэлсэн.
    • 1890 он – Супермэн, Бетмэнээр баатруудаар алдартай DC Comics компанийг үндэслэгч Малкольм-Уилэр Николсон мэндэлжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй