Удахгүй Лондон хотноо болох Дэлхийн миссийн тэмцээнд Гондурасыг төлөөлж оролцох байсан Maria Jose Alvarado эгчийн хамт энэ сарын 13-нд төрсөн өдрийн үдэшлэгээс тарж яваад сураггүй болсон байна. Тэгвэл цагдаагийнхан буудуулсан байдалтайгаар газарт булуулсан тэдний цогцосыг Санта Барбара хотын голын ойролцоогоос олжээ. Энэ хэргийг миссийн эгчийн найз залуу Plutarco Ruiz гэх залуу нэг найзтайгаа хамтран үйлдсэнээ хүлээсэн байна.
Төв Азийн буурай орны нэг Гондурас дэлхийд хүн амины хэргийн тоогоор тэргүүнд явдаг бөгөөд 100 мянган хүн тутмын 90,4 нь бусдын гарт амиа алддаг гэх тоог НҮБ гаргасан байдаг юм.


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт