
Нийслэлийн цэргийн штаб 2018 оны анхны хурлаараа “Цэргийн албаны тухай” хуулийн 34 дүгээр зүйл, ЗХЖШ-ын даргын 2014 онд батлагдсан “Цэргийн, техникийн тоо бүртгэлийг зохион байгуулах журам”-ыг удирдлага болгон Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/853 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 04-нөөс 20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажил бусад асуудлаар үүрэг, чиглэл өгөх семинарыг зохион байгуулж байна.
Цэргийн бүртгэлийг Засаг захиргааны анхан шатны нэгж болох Хороодын засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 8.30-19.00 цагт, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна.

“Цэргийн албаны тухай” хуулинд цэргийн бүртгэлийн талаар дараах байдлаар зааж өгсөн байна.
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалт Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгааны сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгж /1 нэгж 1000 төгрөг/-ээр торгох хуулийн заалттай юм байна.
Нийслэлийн засаг даргын тамгын газрын Цэргийн штабын зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэргийн бүртгэлдээ иргэнийхээ үүргийг ухамсарлан цаг хугацаандаа идэвхитэй оролцохыг хүсч байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт