Монголын дизайнеруудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл 2015” наадам арванхоёрдугаар сарын 3-нд СТӨ-нд болно.
27 дахь жилдээ болох гэж буй энэ наадамд шилдэг загварын товчоо, дизайнер, загвар өмсөгч, топ модель, дизайнер шалгаруулахаас гадна шилдэг нүүр будагч, үсчин, гэрэл зурагчин шалгаруулах юм.
Наадамд түрүүлж, шалгарсан шилдгүүд Итали улсад болох загварын наадамд оролцох эрх гардах гэнэ. “Гоёл 2015”-аас долоо хоногийн өмнө загварын долоо хоног “Blue Sky”-д болох аж.
Наадамд өрсөлдөхөөр загварын 20 орчим товчоо мэдүүлгээ өгчээ. Агентлагуудын дунд сонгон шалгаруулалт явуулж, шилдэг 50 загвар өмсөгч тайзнаа алхах аж.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт