ҮДБЭЧ-ын уран бүтээлчид “Оройн дээд” хэмээх шинэ уран бүтээл ирэх сарын 27-29-нд толилуулахаар зэхэж байна. Ардын уран зохиолч П.Бадарч, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат нарын цомнолоор бүтээж байгаа түүхэн дуулалт жүжиг тоглохоосоо өмнө чуулгынхан эрдэм шинжилгээний бага хурал хийх аж.
“1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хувьсгал ба соёл урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 24-нд болно.
Тусгаар тогтнол төлөөх хувьсгалд чухал үүрэг гүйцэтгэж оролцсон Богд хаан болоод тэр үеийн дэвшилтэт үзэлтэй ноёд язгууртнуудын түүхэн гавьяаг олонд сурталчлан, дээрх түүхтэй холбоотой содон, сонирхол татах баримтуудыг дэлгэн үзүүлэх гэнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт