ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эх хүүхдийн аминд хүрсэн жолоочид хоёр жилийн ял өгөв

    Согтуугаар машин жолоодож яваад хоёр хүний аминд хүрсэн н.Рэгзэндоржийг шүүх хурал өчигдөрТөв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурал дөрвөн цаг үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн н.Рэгзэндоржид хоёр жилийн ял оноосон байна.

    Төв аймгийн Шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын мэргэжилтэн Б.Жавхланбаярын мэдээлснээр, өглөөний 09:30 цагт эхэлсэн хурал 12:00 цагийн үед завсарлажээ. Ингээд шүүгчид 13:20 цагийн үед танхим руу эргэн орж шийдвэрээ танилцуулав. Шүүгч шийдвэрээ уншиж дууссан даруйд н.Рэгзэндоржийг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хянагчид аймгийнхаа хорих анги руу ачин явжээ.

    Анхан шатны шүүхээс хоёр жилийн ял сонссон н.Рэнцэндорж нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв аймгийн нутагт согтуугаар машин жолоодож яваад хаваржаандаа байсан айлын гэр дайрчээ. Үүнээс болж гэртээ байсан эх, хүүхэд хоёрын амь эрсэдсэн. Өмнө нь түүний хэргийг шүүх хурал гурван ч удаа хойшилж байсан юм байна.

    Эх сурвалж: www.polit.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй