ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хорин дөрвөн жил хөлдөөсөн үр хөврөлөөс хүүхэд мэндэлжээ

    Бараг 25 жил хөлдөөсөн байсан үр хөврөл хүүхэд болон мэндэлж, хамгийн олон жилийн дараа хорвоод мэндэлсэн хүүхэд болов. Америкийн гэр бүлийн хандивласан үр хөврөлийг хөлдөөж, хадгалах үед одоо ээж нь болсон эмэгтэй дөнгөж ой гарантай байжээ.

    Нөхөр нь үргүй учраас Тина Гибсон хэмээх эмэгтэй өнгөрсөн гуравдугаар сард хөлдөөсөн үр хөврөл суулгуулж, охиноо төрүүлсэн аж. 25 жил хөлдөөгчинд “амьдарсан” охин арван нэгдүгээр сард хорвоод мэндэлж, Эмма гэдэг нэртэй болжээ.

    Охины эх Тина Гибсон “Би одоо дөнгөж 25 настай. Энэ үр хөврөл бид хоёр сайн найзууд ч байж болохоор байлаа шүү дээ. Гэхдээ би хүүхэдтэй л болохыг хүссэн болохоос ямар нэгэн шинэ дээд амжилт тогтоосон эсэх нь тийм ч чухал биш” гэсэн байна.

    Үр хөврөлийг удаан хугацаагаар хадгалахын тулд хөлдөөдөг учраас эмч нар ийм хүүхдийг “Цасан нярай” гэж нэрлэдэг аж. Бяцхан Эммаг 1992 оны аравдугаар сард үр хөврөл хадгалах төвд хадгалж эхэлжээ. 

    Эх сурвалж: BBC

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй