ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АНУ-ын цэргийн академид суралцацгаая, охид, залуус аа!

    Монгол Улс АНУ-ын Батлан Хамгаалахын Төрийн Департмент болон АНУ-ын Засгийн Газраас зохиогддог 2015 оны 7 дугаар сарын 2-ноос эхлэн суралцаж 2019 онд төгсөх АНУ-ын Цэргийн Академид оюутан элсүүлэх нөхцөлийг олгох улс орноор шалгарсан бөгөөд оюутны сонгох шалгаруулалт дараах нөхцөлүүдийн дагуу явагдах болно:

    Нас: 17-оос дээш насны оюутан залуус хамрагдана, харин 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр  гэхэд 23 нас хүрээгүй байх.

    Гэр Бүлийн Байдал: Сонирхогч оюутан залуус ганц бие байх бөгөөд, жирэмслээгүй, хүүхэд харж хандах хариуцлагатай хуулийн этгээд биш байх.

    Ерөнхий Мэдлэг Боловсрол: АНУ-ын ахлах сургуулийг дүүргэсэнтэй дүйцэхүйц эсвэл түүнээс дээд түвшний мэдлэг боловсролтой байх. Тухайн академид бүртгэлтэй гадаад оюутнууд сурлагаараа тус орныхоо дүүргэсэн ерөнхий боловсролын сургуулийн эхний 10%-д бичигддэг оюутнууд байдаг бөгөөд ахлах сургуулийн математик, алгебр, онгоцны геометр, тригонометр зэрэг хичээлүүдтэй дүйцэхүйц хичээлүүдийн суурь мэдлэгтэй байдаг.

    Ерөнхий Боловсролын Ур Чадварын Шалгалт: Сонирхогч оюутан залуус АНУ-ын Ерөнхий Боловсролын Ур Чадварын/ Мэдлэгийн Шалгалт (Scholastic Aptitude Test – SAT), эсвэл Америкийн Коллежийн Шалгалт (American College Test – ACT) -ыг элсэлт өгөх жилийнхээ 1 дүгээр сард нь багтаж өгсөн байх ёстой. Бүртгэлийн хуудсан дээр ACT Код, SAT Кодыг оруулснаар Уэст Поёнт Цэргийн Академируу шалгалтын оноог явуулах хэрэгтэй. (SAT Code: 2924, ACT Code: 2976)

    Англи Хэлний Чадвар: Бүх шалгаруулагчид TOEFL-ийн оноог бусад элсэлтийн материалуудын хамт нэгтгэн өгөх хэрэгтэй. Мөн Уэст Поёнт Кодыг (2924) оруулж шалгалтын онооны хуулбарыг Цэргийн Академируу явуулах шаардлагатай. Энэ оны хувьд тус академид элссэн гадаад оюутнууд дунджаар 98/120 оноотой байсан  байна.             

    Манлайлал: Энэхүү Цэргийн Академид гадаад оюутан залуусыг урин элсүүлэх ажлын эрхэм зорилго нь тэдний “удирдан манлайлах, бусаддаа үлгэр дуурайл болох” зан байдалд сурган хүмүүжүүлэхэд оршино. Иймээс сонирхож буй оюутнууд удирдах, манлайлах чадвартай, доорх шаардлагыг хангасан байх хэрэгтэй:

    • Сургуулиас гадуурх дугуйлан, секц, арга хэмжээнд идэвхитэй, хүсэл эрмэлзэлтэй, тууштай оролцдог байх
    • Сургуулийн ганцаарчилсан болон багийн спортын төрөлд амжилттай, хичээл зүтгэлтэй оролцдог байх
    • Сургуулийн захиргаанаас бичгээр тодорхойлолт авсан байх. (Англи хэл дээр бичсэн байх, аль эсвэл баталгаат орчуулгатай байх хэрэгтэй)

    Биеийн Хүч Бялдар: Бүх сонирхогч оюутан залуус бие бялдар чийрэгжилт болон эрүүл мэндийн шалгалтанд орж үнэлгээ авна. Энэ нь мөн тус академид элсэн ороход нэг шалгуур нь болж өгнө. 

    Эрүүл Мэнд: Сонирхогч Батлан Хамгаалахын Их Сургуулиас өгсөн хуудас, формын дагуу эмчийн үзлэгт орж, эрүүл мэндийн шинжилгээ хийлгэж, оношлогооны үр дүнг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

    Сонирхогчид дэлгэрэнгүй мэдээллийн талаар Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны сайт руу орж авна уу? 

     
     
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй