Хонконг дахь оюутнуудын эсэргүүцэл улам ширүүссээр байна. Тэдний эсэргүүцэл хоёр сар үргэлжилж байгаа юм.
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетьняху Палестиний дайралтын эсрэг зүгээр гар хумхиад суухгүй гэдгээ өнөөдөр хатуу мэдэгдлээ.
АНУ-ын Чикаго хотод агаарын ачаа хүргэлтийн жижиг онгоц осолдож орон сууцан дээр унасан хэрэг гарлаа. Онгоцонд явсын багийнхны талаар мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.
Сирид тусламжийн хүнс хүргэж явахдаа Левантын улсынханд хөнөөгдсөн америкийн Питр Кассигийн эцэг эх хүүгийнхээ амийг Барак Обамагаас шаардаж байна.
Леван дахь дүрвэгсдийн лагерьт 1,8 сая Сиричүүд амьдарч байна.
Хонконг-Шанхайн хөрөнгийн биржүүд хамтарсан арилжааны төвөө албан ёсоор нээлээ. Тэд өдөр тутмын хил дамнасан арилжаанаасаа олон тэрбум долларын ашиг олох төлөвтэй байна гэж албаны эх сурвалж мэдээлж байна.
Японы Ерөнхий сайд Шинзо Абе энэ долоо хоногт парламентаа тарааж, хугацаанаас нь өмнө сонгууль явуулахаар зэхэж буйгаа мэдэгдлээ.
Курд дайчид Кобани хотыг аажмаар хяналтандаа авч байна. Кобани хот дахь мөргөлдөөн хоёр сар гаруй үргэлжилж байгаа бөгөөд 1200 хүний амь эрсдээд байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт