ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сэрэмжлүүлэг: Сүүлийн 10 жилд болоогүй онцгой хүйтрэлт болно

    Ус цаг уур, орчны шинжилгээний газраас хойд туйлын хүйтэн агаар Сибирээр дамжин энэ сарын 25-ныг хүртэл манай орны нутагт байрлах тул сүүлийн  10 жилд ажиглагдаагүй хүйтэн болно хэмээн сэрэмжлүүллээ. 

    Тодруулбал, 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртлэх хугацаанд манай орны нутаг дээр байрлана. Үүний улмаас сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтрэлт 12-р сард болох төлөвтэй гарчээ.
    16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдаж, харагдац муудаж, халтиргаа гулгаа нэмэгдэж, хээр гадаа байх үед хөлдөж осгож болзошгүйг анхааруулж байна.
    Мөн 17-ноос хойш нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42-оос -47 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35-аас -40 градус хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжинд хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй