ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шударга ёс эвсэл АН-ын саналд хариу өгөөгүй байна

    Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Үндсэн Хуулийн 33.2-т заасны дагуу буюу “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах” гэсэн заалтыг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1/311, 1/312, 1/313 тоот албан бичгийг Монгол Ардын нам, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл, Иргэний зориг Ногоон намд тус тус хүргүүлсэн байна.

     

    2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1/311, 1/312, 1/313 тоот албан бичгийг Монгол Ардын нам, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл, Иргэний зориг Ногоон намд хүргүүлсний дагуу Монгол Ардын нам болон Иргэний зориг ногоон нам албан бичгийн хариуг ирүүлсэн байна.

     

    Харин  Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболдын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэлд хүргүүлсэн 1/313 тоот албан бичгийн хариу одоогоор ирээгүй байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй