11 мянга гаруй зурагнаас Индонезийн Танжунг Путинг Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн дундуур урсдаг гол гаталж буй орангутан сармагчингийн зураг "2017 National Geographic Nature Photographer of the Year" тэмцээний гран-при шагналын эзэн болжээ. Сингапурын зурагчин Жаяапракаш Жогхээ Бояан энэхүү зургандаа "Борнео дахь голын нүүр тулалт" гэдэг нэр өгчээ. Тэрээр гран-при шагналыг дагалдуулж 10 мянган ам.доллар хожсон.

Индонезийн Борнеа гол гатлахдаа модны ард нуугдаж буй эр орангутан сармагчин. Зурагчин Жаяапракаш Жогхээ Бояан .
Бояан зургийг Борнео дахь Секоернер голын усанд (5 фит - 1,5метр) оржээ байж даржээ.
Зургийг буулгасан тухайдаа Бояан: "Үнэхээр, заримдаа яг ийм зүйл тохиолдоход яг л сохорсон юм шиг болдог. Харц тулгарч. Чи яг юу болоод байгаагаа мэдэхээ больж, өвчин мэдрэхгүй, шумуул хазахыг ч анзаарахгүй, даарсанаа ч мэдэхгүй болдог. Яагаад гэвэл чиний оюун ухаан чиний өмнө яг юу болоод байгааг ойлгох сөхөөгүй болдог." хэмээжээ.

Австрали, Сидней, Номхон далай эргийн өндөр хад 1930-аад онд нурж байсан удаатай. Хотын иргэд сэлэхээс зайлсхийдэг болжээ. /Зургийг Тодд Кеннеди/

Бүрий болохоос өмнөх Калпана, Хавай. Царцсан лав, хайлсан чулуунд цохигдон бутарч хагац цагын дотор дахин царцана. /Зургийг Карим Илия/

Цэнхэр шүүлтүүртэй дурангаар дарсан яргуй цэцэг. Вашингтон. /Зургийг Жим Обестер/

Цасан хучигдсан улаан модод. Япон, Такашима. /Зургийг Такаширо Бесшо/

Нарны туяанд өнгө өнгөөр гялалзах Душанзи Гранд Каньон Хятад. /Зургийг Юхан Лиао/

Карибийн тэнгист удирдлагатай камераар дарсан зураг. /Зургийг Шэйн Гросс/

Нас бие гүйцсэн Карибын ягаан фламинго шувуу эхлээд ургамлын сүү гэгддэг шингэнээр гулгиж дэгдээхэйгээ хооллоно. /Зургийг Алехандро Прието/

Дэлхий дээр цор ганц байдаг халуун лав ус руу цутгадаг газар. Лав оргилж гарсанаас хойш хоёр сарын турш 6 миль газар урсан байж далайд хүрдэг. /Зургийг Грег С./

Гранд Каньоний аянга. /Зургийг Майк Олбински/

Нисдэг загас шөнө усан дотроо. Флоридагаас 5 миль зайд. /Зургийг Патрик О'Нейл/

Хоёр саарал дэглийг зодолдохыг харан суух цагаан сүүлт бүргэд. Унгар. /Зургийг Бэнсэ Мате/

Юта голын үзэсгэлэн. /Зургийг Давид Свиндлер/

Нүүдэлчин цахлай усанд хөвөх модноос нисэн одно. Канад, Колумб.

Үхсэн моддыг бүрэлзүүлэх манан. Румин, Цуедел нуур. /Зургийг Георги Попа/

Сүрэг загасыг хуваан довтлохоор зэхнэ. Карибийн тэнгис. /Зургийг Женефер О'Нейл/

Японы халуун рашаан дээр тусгай үйлчилгээ үзүүлж байна. /Зургийг Лэнс МкМиллан/

Фарое арлын солонготой нар жаргалт. /Зургийг Вояциех Крузински/

Австрали. Жил бүр мянга мянган далайн залхаг эрэгт ойртож ирдэг. /Зургийг Матев Смит/

Шар шувуу ангаа хийж буй нь. Нью Хэмпшир, АНУ. /Зургийг Харри Коллинс/
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт