Дэлхийн I дайн сая сая хүний амийг авч одож, бас тийм хэмжээний хүнийг эрэмдэг зэрэмдэг болгосон. Гоо сайхны мэс засал хөгжөөгүй, гадны бохирдлоос сэргийлэхэд ашиглах антибиотик байгаагүй энэ үед хүн харахын эцэсгүй болсон цэргүүдийн нүүр царайг аврах нь эмч нарт тун хэцүү ажил байсан байна.
Чухам энэ үед Британийн армийн цэргүүдийн эрэмдэг болсон нүүр царайг аврах хүндхэн ажил Harold Gillies эмчид ногджээ. Gillies байлдааны талбараас хэдий амьд ирсэн ч гэсэн нүд хальтрам болсон өвчтөнүүдээ анх хараад маш их цочирдсон бөгөөд үүний дараа гоо сайхны мэс заслын эмнэлэг гаргаж өгөхийг гуйсан байна. Удахгүй тэрээр тусгайлан тохижуулсан эмнэлэгтэй болж 20001 орчим өвчтөнөө “засах” ажилдаа оржээ.
Дэслэгч William Spreckley-т хамар хийж өгсөн нь эмчийн хамгийн амжилттай болсон ажлуудын нэг юм. Тэрээр эртний индианчуудын аргаас санаа авч өвчтөнийхөө духны арьснаас авч хамар хийсэн байна. Мэс заслын үр дүнгээ санаандаа хүртэл сайжруулах гэж эмч 3 жил зарцуулсан гэдэг.
Gillies эмч өвчтөнүүддээ илүү зөв төрхийг бэлэглэхийн тулд чармайн ажилладаг байсан бөгөөд хагалгаа бүр нь түүний гоо сайхны мэс заслын талаархи мэдлэгийг улам арвижуулж байжээ. Гэхдээ антибиотик байгаагүй учир мэс засал бүрийн ард маш их эрсдэл гардаг байв. Нисгэгч Henry Lumley-н маш аймшигтай болсон нүүрэнд цээжнээс нь арьс авч нөхөх гэсэн эмчийн ээлжит хагалгаа амжилтгүй болж өвчтөний зүрх ачаалал даалгүй хаагдсан байна. Энэ мэс засал эмчил гоо сайхны мэс заслыг шат дараатайгаар бага багаар хийх ёстойг ухааруулж өгчээ.
Мэс засал хэдий амжилттай болсон ч одоотой харьцуулбал болхи байсан учраас олон цэрэг эрс олон нийтэд харагдахаас зугатаж амьдрах болжээ. Тэдний ихэнх нь эхнэр, гэр бүл дээрээ ч очилгүй ганцаар амьдрахыг илүүд үзэж нийгмээс тусгаарлагддаг байсан байна. Эмнэлэгт ямар ч толь байдаггүй байсан бөгөөд нүүрэнд нөхөн сэргээх мэс засал хийсэн эхний жилд ч өвчтөнүүдэд нүүрээ толинд харахыг зөвшөөрдөггүй байжээ. Мөн эмнэлгийн ойролцоох цэцэрлэгийн сандалыг мэс засалд орсон өвчтөнүүдэд зориулж цэнхэрээр буддаг байж. Уг сандалд өөр хүмүүс ирж цэргүүдийг хараад айж эмээхээс сэргийлсэн арга тэр байсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт