Энэтхэгийн тамирчин Сарита Деви манай боксчин Н.Төгсцогт шиг Солонгосчуудад луйвардуулсан билээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд мөнгөн медалийн төлөөх тоглолтод Солонгосын тамирчинг ард түмнийх нь нүдэн дээр илүүрхэж, рингэн дээр сөхрүүлснийг дэлхийн олон орны үзэгчид харсан.
Тамирчдын шагнал гардуулах ёслол болоход тэмцээн зохион байгуулагчид түүнийг ялалтыг үгүйсгэж, өөрийн тамирчиндаа ялалтыг өгсөн билээ.Сарита Деви шагналын тавцанд нүдэндээ харууслын нулимстай хүрэл медаль хүртэхдээ өөрийг нь луйвраар ялсан эзэн орны тамирчинд медалиа зүүж өгөөд дэвжээг орхисон. Тэмцээний таагүй үйл явдлыг Энэтхэгчүүд эсэргүүцэж, Солонгост луйвардуулсан Монголын талтай хамтран гомдол гаргасан. Түүний гомдлыг эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий үеэр БНСУ-ын шүүгчид хэлэлцэж, энэ удаагийн ДАШТ-д оролцуулахаас татгалзав. Дэвжээн дээр хүндэтгэлгүй аашилж медалиа бусдад зүүж өгсөн хэмээн түүнийг ДАШТ-д оролцуулахаас татгалзсан бололтой.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт