“Инчён-2014” Азийн наадамд оролцсон гавьяат тамирчин Н.Төгсцогтын БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай нударга зөрүүлж, ялалтаа шүүгчдэд луйвардуулсан тоглолтыг энэ сард Жэжү хотод болж байгаа насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий үеэр Олон Улсын боксын холбоо хэлэлцэж, шүүгчдийн үнэн шүүсэн эсэхийг дахин нягтлан шүүхээр болсон тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан.
Наадамд оролцсон Монголын баг тамирчдыг ахалж явсан УИХ-ын Б.Бат-Эрдэнэ түүний тоглолтын шүүлтийг магадлуулахаар эсэргүүцэл бичиж, хувиасаа 500 ам.доллар төлж тулааны бичлэгийг дахин шүүлгэхээр болсон ч Солонгосын тал хүлээж авах боломжгүй гэсэн хариуг тухайн үед өгч байв. Тэгвэл БНСУ-ын шүүгчид шийдвэрээ өөрчлөлгүй тэр хэвээр нь үлдээж, манай тамирчны гомдлыг хүчингүйд тооцжээ.
Харин гавьяат маань мэргэжлийн бокст хөл тавихаар АНУ-ыг зорьсон байна. Мэргэжлийн боксын холбооныхон түүнийг гурван сар бэлтгэл хийлгэж, тоглуулах эсээ шийдэх гэнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт