ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эмэгтэй боксчдын ялалтын салхийг Т.Болортуул хагаллаа

    Эмэгтэй боксчдын ДАШТ БНСУ-ын Жэжү хотод үргэлжилж буй.Тэмцээнд 67 орны 280 тамирчин өрсөлдөж байгаа.  Монголын найман боксчноос ялалтын салхийг Ази тивийн аварга, ОУХМ Т.Болортуул хагалж, Төв Африкийн Юдит Мбоугнадег техникийн нокаутаар ялсан.

     

    Улмаар дараагийн даваанд Боливийн Надя Барригаг 3:0-ээр сөхрүүлж, шөвгийн 16-д шалгарсан юм. Тэрбээр одоо Энэтхэгийн боксчинтой нударга зөрүүлнэ. Мөн 54 кг-д хүч сорьж буй М.Гүндэгмаа Индонезийн Н.Тажумыг ялж, шилдэг 16-д шалгарч, шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Лоасын М.Хонгфатай нударга зөрүүлэхээр болов. Хэрвээ хожвол Болгар, Германы тамирчны аль нэгтэй медалийн төлөө тоглоно. 57 кг-д улсаа төлөөлж зодоглосон Н.Оюун Литвийн А.Старовоитоваг 3:0-ээр илүүрхэж, шөвгийн 16-д Хятадын Лю Чионгтой нударга зөрүүлэх оноолт таарчээ. Харин Азийн наадам болоод тивийн аваргын хүрэл медальт М.Нандинцэцэг, Азийн аварга Э.Уянга, О.Сувд-Эрдэнэ, Н.Баянцэцэг нар өрсөлдөгчдөө ялагдаж, үзэгчдийн суудалд шилжив.

                                                                                                                          Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй