Буриад хэмээх нэр Монгол үндэстний нэгэн хэсэг болон олон зууныг угтан үдсэн билээ. Энэ зон олны түүх, соёл, ёс заншил, аж байдал, уламжлал, түүхэн хүмүүсийн амьдрал, тэдний төрөл садныг холбох, танилцуулах, уулзуулах зорилготой “Миний Буряад” сэтгүүл өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийж ОХУ, Монгол, БНХАУ-д байгаа буриад, монголчуудад хүргэсэн.

Тэгвэл тус сэтгүүл Улаанбаатар хотод албан ёсоор нээлтээ хийж, СТӨ-нд аравдугаар сарын 5-нд “Миний Буряад” тоглолт хийх юм байна. Энэхүү тоглолтод ӨМӨЗО-ны алдарт дуучин Шэнэхэн буриад Б.Сэсэгмаа, ОХУ-ын Буриад Улсын нэрт дуучин Чингис Раднаев, Ардын жүжигчин Д.Жаргалсайханы хүү Чингис, “Нюанс” хамтлагийн дуучин М.Амарсанаа нар оролцож, уран бүтээлээ толилуулна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт