ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    М.Энхболд:Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй

    Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилуулах АН-ын саналыг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хэрхэн шийдсэн талаараа мэдээллээ. Хэвлэлийн хуралд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцов.

    Тэдний хэлснээр МАН-ын Удирдах зөвлөлийн 21 гишүүний 63 хувь нь “Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг томилуулах саналыг дэмжих боломжгүй” хэмээн үзжээ. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн намын Удирдах зөвлөлөөс гаргасан дээрх шийдвэрийг дагана гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо.

    Удирдах зөвлөлөөс гаргасан энэ шийдвэрээ өнөөдөр өглөө Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболдод албан ёсоор хүргүүлсэн аж. Шинэчлэлийн Засгийн газрын танхимд ажиллаж байсан, эдийн засаг хүндрэхэд оролцсон гол хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжих боломжгүй. Харин одоогийн нөхцөл байдлаас гаргаж чадах хүнийг Ардчилсан нам, ҮЗХ-ноос дахин нэр дэвшүүлсэн нөхцөлд саналыг нь хүлээн авах боломж байна гэдгээ илэрхийлжээ.

     УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжсэн гэх  мэдээллийг ташаа ойлголт гэж МАН-ынхан хэллээ.Хуулиараа УИХ дахь МАН-ын бүлэг эл асуудалд шийдвэр гаргахгүй. Зөвхөн Удирдах зөвлөл дээр санал хураалт болсон гэдгийг онцлов.

    Харин МАН-ын дарга М.Энхболд  Ардчилсан намаас Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг гишүүнийг томилуулах хүсэлтээ зөвшилцөхөөр энэ сарын 17-нд ирүүлсэн. Энэ талаар МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ 18-нд гаргалаа. Ингэхдээ өмнөх Засгийн газрын алдааг засч, залруулах Засгийн газар гарч ажиллах нь илүү ач холбогдолтой гэдэг агуулгаар хандаж байна. МАН Засаг төр ажилдаа хурдан орох ёстой гэдэг зарчмыг барьж байгаа.” гэлээ.

     Б.Сувд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй