ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үндэсний супер лиг өнөөдөр нээлтээ хийнэ

    Үндэсний супер лигийн нээлтийн ажиллагаа өнөөдөр 18.00 цагт СТО эхэлнэ.

    Нээлтийн тоглолтоор Азийн наадмаар уран хурц, дайчин тоглолтоороо монголчуудаа  баясгасан ОУХМ Т.Санчир Үндэсний супер лигийн хүрэл медальт Баянголын “Шонхорууд” багтайгаа нэгдсэн анхны тоглолтоо хийнэ.

                                                               Т.Санчир

    Тэрбээр шинэ багийнхаа тамирчидтай хамт 2013 онд ОХУ-ын Казань хотод болсон Дэлхийн Оюутны универсиад их наадамд оролцож байсан юм.  Тэдний эсрэг Үндэсний супер лигт хоёр дахь улирлаа эхлүүлж буй “Монторх”, “Сентоза” “Арслангууд” баг тоглоно.” Мон торхын” залуучуудын гол тоглогчид Азийн оюутны АШТ-нд оролцож бэлтгэл тун сайн байгаа. Энэ улиралд цахиур хагалахаар зэхсэн нь бэлтгэлээс нь харагдаж буй. Тэднийхэн туршлагатай холбон тоглогч Крис Лавсоноор хүчээ зузаатгаад байгаа билээ.


                                                               Chris Lawson

    Тоглолт 2

    Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан Баянзүрхийн “Хан талстын Ирвэсүүд” баг Өвөрхангайн “Гэгээн хангай Лидер баг”-тай тоглоно. Ууган гавьяат өөрийн гараар бэлдсэн шавь нараараа лигт тоглуулдаг онцлогтой. Түүний шавь нараас Монголын шилдгүүд төрөн гардаг. “Хан талстын Ирвэсүүд” багт сагсан бөмбөг сонирхогчдын сайн танил Tэренс Жойнер Монголд өнөөдөр газардан, тоглолтод шууд оролцох юм. Tэренс Жойнер өнгөрсөн улиралд 45 оноо авсан бол өнөөдөр хэр уран дайчин тоглохоос багийнх амжилт хамаарна.

                                                        Terrance Joyner

    Харин “Ирвэсүүд”-ийн эсрэг сагсан бөмбөгийн шинэ үеийн хүчтэй төлөөллөөс бүрдсэн Өвөрхангай аймгаар овоглосон “Гэгээн Хангай Лидер” баг өрсөлдөнө. Тэдний хувьд өнгөрөгч улиралд өөр өөрийн багт тоглох минут нь хомс байсан тул шинэ багт элссэнээр гарааны үндсэн тоглогч болсон.  Тэд лигийн багийн үндсэн тоглогчдоор тогтохгүй ирээдүйтэй гэдгээ Азийн оюутны АШТ-нд харуулсан. Залуусын бүрэлдэхүүнд лигт гал гаргах легионер тоглогч Жонатан Блэк бий. Тэд 2015 онд БНСУ-д болох Дэлхийн Оюутны Универсиад наадамд оролцохоор бэлтгэгдэж байгаа.

                                                                                                                         Г.Золзаяа
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй